Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-12-31
"Халамцуудаа ээмгээ гээчихэж"
Өчигдөр ууж амжилгүй
Алдаад асгачихсан
Халбага архиндаа
Харамсаж байна

Өнгөрч буй жил
Чи надаас
Өчнөөн аз жаргалыг булаасан

Өнөөдөр арай гэж хайж олоод
Сүүлчийн задгай мөнгөөрөө авч идсэн
Үмх үхрийн махандаа
Баярлаж байна
 
Өнгөрч буй жил
Чи надад
Өчнөөн аз жаргалыг бэлэглэсэн

Чиний эргүүлэгэд
Гэдсээ тэжээх гэж орсон
Чигчийн чинээ
Хүн би бээр

Орчлогийн хуулийн
Нэгэн дарцаг болчихоод
Гандаж бас гэрэлтэн
Үжирч бас бэхжин хийссээр л....

Чи намайг
Шинэ ондоо дамжуулахдаа
Чихний минь ээмгийг
Битгий унагаарай
Халбага архи шигээ
Харамсахгүй ч гэлээ
"Халамцуудаа ээмгээ гээчихэж "
Гэж хэлүүлээхээс айсан юм аа




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax